NO MUSIC-NO LIFE
T-ARA
Arctic Monkeys

Radiohead хамтлагийн түүх (ХАМТЛАГУУДЫН ТҮҮХ!!!)

2011/07/16 22:26 By dulguun4116 , In ,


Radiohead гэхлээр танд юу төсөөлөгдөж байна? Яаг зөв хачин жигтэй бамбарууш л төсөөлөгдөж байгаа биз харин та энэ хамтлагийн тухай хэр мэдэх вэ? Мэдээж энэ хамтлагийн тухай тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой шүү ард түмээн. Учир нь энэ хамтлаг бол маш их түүхтэй рокийн ертөнцөд олон ч зүйлийг хийж бүтээсэн гавъя зүтгэлтэй хамтлаг юм. За хамтлагийн тухай товч бөгөөд тодорхой бичихыг зорьлоо. Радион толгойтууд маань анх 1985 онд байгуулагдаж байжээ.
Хамтлагийн бүрэлдхүүн :
  • Том Йорк (Вокал,гитар,даруулт хөгжөмчин)
  • Джонни Гринвуд (Гитар,даруулт болон бусад хөгжмийн зэмсэг)
  • Эд О'Брайен (Гитар,Бэк-вокал-арын вокал дуучин)
  • Колин Гринвуд (Басс гитар)
  • Фил Селуэй (Бөмбөрчин)
1992 онд Радион толгойтууд маань анхны дебют сингл болох "Creep"-ийг гаргажээ. Энэ дуу нь эхэндээ тийм ч амжилт олоогүй юм гэвч тэдний дебют альбом болох "Pablo Honey"(1993)-гийн дараа хит болж чаджээ. Радион толгойт жаалууд маань улам л нэр алдартай болж байлаа. Удалгүй тэд хоёр дахь дебют альбом болох "The Bends"(1995)-ийг худалдаанд гаргаснаар Нэгдсэн Вант улсад тэднийг мэдэхгүй хүн үгүй болжээ. Харин гурав дахь альбом болох "OK computer"(1997) нь тэднийг дэлхий даяар алдаршуулж чадсан гайхалтай цомог болсон юм. "OK computer"(1997) цомгийг одоо ч хүмүүс 90-ээд оны хамгийн шилдэг цомог гэж дүгэндэг юм байна лээ арга ч үгүй биздээ. Харин тэд 2000 оноос эхлэн төрөл жанраа өрөгжүүлэн электро,краут-рок бас жазз хэв маягаар тоглох болсон байна. Энэ бүхний тод жишээ бол Kid A (2000) болон Amnesiac (2001) гэх энэ хоёр цомог юм. Тэд 2003 онд Hail to the Thief гэх нэгэн цомог гаргасан. Энэ хүү цомог нь электо болон төгөлдөр хуур хоёрыг хослуулсан гайхалтай цомог болж чадсан гэж фенүүд нь дүгэнсэн байна тэдний дүгнэлт ч зөв байсан. Энэ их амжилтуудаар дүүрэн он жилүүдийн дараа тэд хэсэг зуур нам жим болсон. Мэдээж тийм ч их удалгүй 2007 онд тэд тэсрэлт хийж "In Rainbows" цомгоо гаргаж фенүүдийгээ дахин баярлуулсан юм. Харин эцэст нь би тэдний хамгийн сүүлд гаргасан The King of Limbs (2011) цомгийг та бүхэндээ бэлэг болгон шууд татхаар тавихаар шийдсэн байгаа. За ямар байна агуу биш гэж үү? Мэдээж энэ үнэхээр гайхалтай хамтлаг байгаа биз?! За за одоо хангалттай гэж бодож байна. Радион толгойт нөхдүүдийн талаар шинэ мэдээ мэдээлэл гарвал би нийтлэх болно.

By DG

0 Сэтгэгдэл::

Post a Comment

Архив